
Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт ээлжит хурлаа хийдэг. Харин өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна.
Ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай,
Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай,
Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсийн тухай,
Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.