
Зам тээврийн яамнаас цахилгаан хөдөлгүүртэй автомашины хэрэглээг дэмжих, тодорхой ангиллын дагуу ногоон дугаар олгох талаар мэдээлэв.
Энэ тухай Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан "Цахилгаан тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх шийдвэр өчигдөр гарсан. Олон нийтийн дунд ойлгомжгүй асуудлууд гарч байх шиг байна. Нэгдүгээрт, импортоор орж ирсэн 100 хувь цахилгаан машинд ногоон дугаар олгоно. Үндсэн хөдөлгүүр нь цахилгаан, зай цэнэглэх зориулалт бүхий нэмэлт эх үүсвэртэй цахилгаан тээврийн хэрэгслийг эко ангилалд хамруулж, дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө. Энэ төрлийн 72 автомашин бүртгэлтэй байна. Хосолмол хөдөлгүүртэй Prius, Аqua зэрэг hybrid хөдөлгүүртэй автомашин машинд ногоон дугаар олгохгүй" гэв.