
Ирэх сард Канадын Альберта мужид эхлэх шайбтай хоккейн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Орос, Беларусийн тамирчдыг оролцуулахгүй гэж Канадын Ерөнхий сайд Марк Карни мэдэгдлээ.
Оросын эсрэг дайнд Украиныг олон улсын түвшинд идэвхтэй дэмжиж буй Канад улс өнгөрсөн долоо хоногт Спортын арбитрын шүүхээс Оросын тамирчдыг Олон улсын хоккейн холбооны тэмцээнүүдэд оролцохыг зөвшөөрсөн шийдвэрийг шүүмжлэв.
Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын сүүлээс ирэх оны нэгдүгээр сарын эх хүртэл үргэлжилнэ.
Карни Антигуа улсад болсон дээд хэмжээний уулзалтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр “Орос, Беларусь Украинд хууль бус, үндэслэлгүй, аймшигт дайныг үргэлжлүүлэн дэмжиж байгаа цагт эдгээр улсын тамирчид Канадад эх орноо төлөөлөн тэмцээнд оролцохгүй. Тиймээс залуучуудын дэлхийн аваргын тухайд Оросын тамирчид оролцохгүй” гэж хэлжээ.
Мөн Норвеги, Дани, Швед, Чехийн үндэсний хоккейн холбоод ирэх жил Германд болох эрэгтэйчүүдийн шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Оросын багтай тоглохоос татгалзаж байгаагаа мэдэгдсэн байна.