
Хэнтий аймаг Хэрлэн сум Тахилгат тосгон "Сүүл ухаа" гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2026 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 12:57 цагт хүлээн авсан. Тус дуудлагын дагуу 17 бүлгийн 137 алба хаагч, иргэн, 23 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мөн түүнчлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд энэ сарын 22-ны өдрийн 15:05 цагт гарсан хээрийн түймэр Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт мөн өдрийн 23:00 цагт салхины нөлөөгөөр орж ирсэнийг унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.