
Монгол Улсын хэмжээнд 2026 оны 10 дугаар сарын байдлаар хүрэн баавгайн идэвхжил суурьшлын бүс рүү ойртох тохиолдол эрс нэмэгдсэн. Сүүлийн нэг сарын хугацаанд 12 аймагт 240 гаруй удаа хүрэн баавгай суурьшлын бүсэд ойртсон тохиолдол бүртгэгдсэн байна.
Булган, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Увс, Архангай, Дархан-Уул, Завхан, Төв аймагт эрсдэлийн нөхцөл бүртгэгдэж, 24 цагаар дуудлага мэдээлэл хүлээн авах, шуурхай баг ажиллаж байна.
Сургууль, цэцэрлэгийн зүгээс нэгдсэн зохион байгуулалтаар намрын аялал, зугаалга хийхгүй байх, хүүхдүүдийг ой, уулын бүсэд ганцааранг нь явуулахгүй байх, нэн ялангуяа баавгай ажиглагдсан эрсдэлтэй бүсэд салхинд гарахгүй байхыг зөвлөж байна.