
Их эзэн Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын ээлжит бус хуралдааныг ирэх наймдугаар сард Хэнтий аймгийн Биндэр сум, “Их хуралдай” цогцолборт хуралдахаар болжээ.
Монголын түүхэнд 1206 онд Онон голын Дэлүүн болдогт (одоогийн Хэнтий аймгийн Биндэр сум) Их Хуралдай хуралдаж, Тэмүүжинг Чингис хаанаар өргөмжлөн Их Монгол Улсыг байгуулж байсан түүхтэй.
Тиймээс 820 жилийн ойн босгон дээр Засгийн газар тус түүхэн газраа очиж хуралдаж байгаа нь: