
Талбайн теннисний энэ оны эхний “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээний финалд шалгарсан Сербийн алдарт теннисчин Новак Жокович Италид очжээ. Тэрээр “Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадамд АНУ-ын уран гулгагч Илья Малининийг дэмжиж багийн төрлийн тэмцээнийг тухлан үзсэн. Мөн тэрээр тэмцээний талаар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Жоковичийг Миланы мөсний ордонд ирж тэмцээн үзсэнийг Илья Малинин магтан дуулж, түүнийг харсандаа итгэж өгөхгүй байсан гэж хэлжээ.
Энэ жил 21 настай Илья Малини орос аав, ээжтэй ч АНУ-д төрсөн юм. Түүний аав, ээж хоёул уран гулгагч.
Миланы олимпын наадмын багийн төрөлд алтан медаль авсан Илья Малини маргааш болох ганцаарчилсан төрөлд дахин түрүүлэх боломж бий. Тэрээр богино үзүүлбэрийг 108,16 оноогоор тэргүүлж байгаа.
“Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадмын уран гулгалтын ганцаарчилсан төрлийн эрэгтэйчүүдийн аварга хоёрдугаар сарын 13, эмэгтэйчүүдийн аварга хоёрдугаар сарын 19-д тодорно.

