
Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй зөрчил 2026 оны эхний найман сарын байдлаар 188 бүртгэгджээ. Үүнээс 93 буюу 49.5 хувь нь нийслэлд, 95 буюу 50.5 хувь орон нутагт бүртгэгдсэн байна.
Зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл, эрх бүхий албан тушаалтнаас 182 хэргийг шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулахаар шүүхэд хүргүүлж, 6 хэргийг шалгаж байна.
Шүүхээс нийт 157 хүнд шийтгэл оногдуулсны 75 хүнд торгох, 82 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ. Зөрчлийн холбогдогч нарыг хүйсийн байдлаар авч үзвэл, 154 нь эрэгтэй, дөрвөн эмэгтэй, насны хувьд 18-25 насны гурав, 26-35 насны 48, 36-45 насны 87, 46-55 насны 19 хүн байна.