
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийн хэргийг цагаатгасан шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон юм. Үүнтэй холбоотойгоор АН-ын ахмад гишүүн Э.Бат-Үүл байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшихтэй холбогдсон шийдвэрийг шүүх гаргасан. Энэ бол шүүх засаглалын нэр хүндэд маш ноцтой халдсан үйл ажиллагаа. Ардчилсан намын нэр дэвшигч рүү хууль зөрчиж халдаж байгаа хоёр дахь том тохиолдол. 2020 оны сонгууль болж байхад нэр дэвшигч Ганболд, Баярцогт хоёрыг хууль зөрчиж, баривчилж, хорьсон. Шүүхийн шийдвэрээр шүү. Дараа нь шүүхийн түвшинд хийгдсэн том хуйвалдаан байсан нь илэрсэн. Тухайн үед АН энэ асуудлын хойноос тууштай яваагүйн харгайгаар өнөөдөр дахиад ийм тохиолдол гарч байна. Тиймээс манай намын бүлэг үүнийг шалгах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Яагаад ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Үгүй бол АН нэр дэвшигчээ дэвшүүлж чадахгүй нөхцөл үүснэ" гэв.