
Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр УОК-оос гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Урьд шөнө ОХУ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хүн амын эрүүл мэнд эрүүл ахуйн асуудал хариуцсан холбоо болон Сибир болон алс дорнодын тарваган тахлын шинжлэх ухаан судалгааны хүрээлэнгээс албан ёсны хариу ирсэн. Албан ёсны хариуд шинжилгээний дүнгээр ковид19 хоёр тохиолдол, реновирусын халдварын хоёр тохиолдол илэрсэн бусад халдварт өвчний үүсгэгч илрээгүй. 2026 оны аравдугаар сарын 7-ны өдрийн байдлаар нийт хавьтагчдын эмнэлгийн тандалт 100 хувь дууссан. Халдварт өвчинтэй холбоотой эрүүл мэндийн байдал өөрчлөгдсөн тохиолдол илрээгүй. 5000 орчим лабораторийн шинжилгээний дүнд аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй. Өвчилсөн ажилтан мэргэжлийн үйл ажиллагааныхаа хүрээнд харьцдаг аюултай халдварын эсрэг вакцинд хамрагдаж дархлаа тогтсон байсан. Тарваган тахлын шинж тэмдэг байхгүй. Тиймээс УОК зарлаад байсан өндөржүүлсэн бэлтгэл ажлаа цуцлах шийдвэр гаргасан. Гэсэн хэдий ч биокомбинат, эрүүл хүнсний аюулгүй байдлыг хангах лабораториуд, гааль хяналтын байгуууллагуудын бодлого үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, хүн хүч, шаардлагатай тоног төхөөрөмжийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ хэвээр үргэлжилнэ. Өвөлжилтийг бэлтгэл ажлыг хангах 205 ажил хийж хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд хэд хэдэн аймгийн дулааны болон эрчим хүчний ажил шийдэгдэж байгаа. Одоогийн байдлаар есөн баавгайг устгаад байна. Байгаль орчны газарт баавгай үзэгдсэн, хүн рүү дайрсан 557 тохиолдол бүртгэгдсэн. Эрдэнэт хүний амь эрсэдсэнд Монгол Улсын онцгой комиссын даргын хувьд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье” хэмээлээ.