
Дартсын спортын “WDF Asia-Pacific Cup 2026” буюу Ази, Номхон далайн бүсийн цомын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт нээлтээ хийлээ. Энэхүү тэмцээнийг Дэлхийн дартсын холбоо(WDF) болон Монголын дартсын холбоо хамтран зохион байгуулж байна.
21 дэх удаагийн цомын тэмцээнд Австрали, Шинэ Зеланд, Япон, БНСУ, Тайланд, Монголын баг өрсөлдөж байна. Тэмцээн насанд хүрэгчдийн ангилалаас гадна өсвөр, залуучуудын ангилалд шилдэг багуудыг тодруулна. Цомын тэмцээний эмэгтэй ганцаарчилсан болон багийн төрлийн аваргууд маргааш тодорно.
Хан-Уул дүүргийн “Triple Event Hall”-д болж буй тэмцээн энэ сарын 10-нд өндөрлөнө.