Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын их сурын харваанд 32 сумны байдлаар тэргүүлж буй харваачдыг танилцуулья.
Эрэгтэй харваачдаас Монгол Улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр, Монгол Улсын мэргэн Н.Алтансүх, Монгол Улсын гоц харваач О.Сүхбаатар, аймгийн гоц харваач Н.Алтаншагай, аймгийн мэргэн Х.Хүрэлтуяа, аймгийн гарамгай харваач Ч.Өлзийбадрах нарын харваачид 32 сумнаас 31 онож тэргүүлж эхэллээ.
Мөн аймгийн мэргэн М.Баянмөнх, Э.Өнөр-Эрдэнэ, спортын мастер Б.Мөнх-Эрдэнэ, Б.Батбилэг, залуу харваач Ж.Энхсаруул нарын таван харваач 32 сумнаас 30 онож тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.
Үндэсний их баярын наадмын сурын харвааны хасаа харвааны дунд өрөг 08.00-11.00 цагийн хооронд үргэлжлэн явагдана.