
Орон нутагт төсвийн эрх олгосноор бие даан бонд гаргах эрхтэй болсон. Үүний дагуу нийслэл анх удаа бонд гаргасан. Харин аймгуудаас Өмнөговь аймаг өнөөдөр анх удаа 150 тэрбум төгрөгийн бонд гаргалаа.
"Өмнөговь бонд"-ын арилжаа эхэлснээс хойш нэг цагийн дотор 87 хувь нь арилжаалагджээ. Тус аймаг нь бондын санхүүжилтээрээ дулааны цахилгаан станц барихаар төлөвлөөд байгаа юм.