
“Айчи-Нагоя” Азийн зуны спортын наадамд оролцож буй Монгол Улсын дугуйн баг медальд тун ойр байлаа. Өнөөдөр болсон эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаанд С.Жамбалжамц 4-р байранд орлоо. Энэ уралдаанд 39 тамирчин уралдсанаас Казахстаны Алексей Луценко түрүүлж, Евгений Федеров мөнгө, Японы Юүхи Тодоми хүрэл медалийн эзэн боллоо.
Мөн уралдааны үеэр 17 тамирчин замаа дуусгаж чадаагүй байна.
С.Жамбалжамц өмнөх цуваа гараанд хүрэл медаль хүртсэн. Энэ нь одоогоор Азийн наадамд оролцож буй Монгол Улсын багийн цорын ганц медаль юм.