
Олон улсын жүдо бөхийн холбооноос ирэх тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Тажикистаны Душанбе хотод “Их дуулга” тэмцээнийг зохион байгуулна. Тус тэмцээнд 33 орны жүдоч өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Монголын жүдо бөхийн холбооноос 23 жүдочийн нэрийг өгсөн байна.
Эмэгтэй багийн бүрэлдэхүүнд 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од, 57 кг-д Т.Ариунзаяа, М.Цэндбазар, 63 кг-д Б.Ганхайч, гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 70 кг-д С.Лхагвадулам, У.Анужин, 78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нарыг сонгожээ.
Эрэгтэй багийн бүрэлдэхүүнд 60 кг-д Э.Ариунболд, Т.Түмэнжаргал, 66 кг-д Б.Эрхэмбаяр, Ө.Жанцандорж, 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр, Г.Батсугар, 100 кг-д Ц.Ган-Эрдэнэ, Б.Хүдэрчулуун, +100 кг-д Ө.Пэрэнлэйжамц, О.Цэцэнцэнгэл нар багтжээ.
Ташрамд дуулгахад, ДАШТ-ий хүрэл медальт Б.Ганхайч 2025 оны Душанбегийн “Их дуулга”-д түрүүлж байсан юм.