
Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар 2026 оны эхний наймдугаар сард 1.0 их наяд төгрөгийн гүйлгээ хийж, өмнөх оны мөн үеэс 437.1 тэрбум төгрөгөөр өсжээ.
Үнэт цаасны нийт гүйлгээний 62.6 хувь нь анхдагч зах зээлийн гүйлгээ, 37.4 хувь нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна.
Үнэт цаасны гүйлгээний 51.1 хувийг компанийн бонд, 18.6 хувийг компанийн хувьцаа, 16.1 хувийг Засгийн газрын бонд, 13.9 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 0.2 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх тус тус эзэлж байна.
Арилжсан үнэт цаас 2026 оны эхний 8 сард 345.6 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 315.5 (47.7%) сая ширхгээр буурчээ. Нийт арилжсан үнэт цаасны 1.4 хувь нь анхдагч зах зээлд арилжигдсан, 98.6 хувь нь хоёрдогч зах зээлд арилжигдсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.