
Унгар улс баасан гарагт Украины 7 иргэнийг 82 сая ам.долларын бэлэн мөнгө болон алт тээвэрлэж байхад нь саатуулж, мөнгө угаасан хэрэгт буруутгажээ. Үүнийг Украин улс Унгарын тал банкны ажилтнуудыг барьцаанд авсан хэмээн эсэргүүцэж буруутгасан байна.
Унгарын татварын албаны мэдээлснээр терроризмын эсрэг хүчнийхэн Украин улсаас мөнгө тээвэрлэж буй хуягласан хоёр машиныг саатуулсан байна. Энэ үйлдэл нь Европын холбооны Украин руу өгөх тэрбум еврогийн тусламжийг блоклох хүртэл хурцадмал байдал үүсгэжээ.
Татварын албаны мэдэгдсэнээр “Улс төрийн шалтгаанаар мөнгө угаасан сэжигтэй хэрэгт эрүүгийн хэрэг нээсэн. 2026 оны 3-р сарын 5-нд Украин улсын 7 иргэнийг, үүнд хуучин Украины тагнуулын газрын генерал мөн багтсан” гээд “Хуягласан мөнгө тээвэрлэгч 2машиныг саатуулсан. Эдгээр машинд нийт 40 сая ам.доллар, 35 сая евро болон 9 кг алт байсан” аж.
Татварын алба терроризмтэй тэмцэх төвтэй хамтран ажилласан гэжээ. Унгарын гадаад хэргийн сайд Петер Сзияарто мөнгө тээвэрлэсэн уг хууль бус ажиллагааныхаа талаар Украин улс тайлбар өгөх ёстой гэж мэдэгдсэн юм.
Саатуулагдсан 7 хүнийг Унгараас гаргах болно гэж мэдэгдсэн хэдий ч тэдний авч явсан мөнгөнийг хэрхэх нь тодорхойгүй байна.
Украины элчин сайд Сандор Фегир саатуулагдсан хүмүүстэй уулзахаар Унгарын Терроризмтэй тэмцэх төвийн байр руу очсон гэж Ройтерс агентлаг мэдээлэв.
Украины гадаад хэргийн сайд Андри Сибихагийн мэдэгдсэнээр, саатуулагдсан хүмүүс нь Oschadbank-ын ажилтнууд байсан гэнэ. “Үнэндээ энэ нь эсрэгээрээ Унгар улс манай улсын иргэдийг барьцаалж, бидний мөнгийг хулгайлсан үйлдэл. Энэ нь төрийн терроризм ба авлига” гэж Андри Сибиха Х хуудастаа нийтэлжээ.
Украин улс албан ёсоор иргэдээ шууд суллахыг шаардсан бичиг илгээж, Европын холбоонд Унгарын хууль бус үйлдлийг тодорхойлж өгөхийг хүсэх болно гэж мэдэгдсэн байна.
Тус улсын Гадаад хэргийн яам мөн Украин иргэдэд Унгарт аялахгүй байхыг анхааруулсан бөгөөд Унгарын эрх баригчдын “заримдаа дур мэдэн үйлдэж буй” үйлдлээс болж аюулгүй байдал нь бүрэн хангагдахгүй гэжээ.
Унгар, Словаки улсууд Украин улс “Найрамдал” хоолойг засварлаж эхлэхийг санаатай удаашруулсан гэж буруутгаж байгаа ч Киев үүнийг үгүйсгэж, Оросын дроны халдлагаар гэмтсэн эрчим хүчний байгууламжийг засахад цаг хэрэгтэй гэж мэдэгдсэн.
Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны 16 жилийн засаглалд нь тулгарч буй томоохон сорилттойгоо энэ удаагийн сонгуулийн кампанит ажлынхаа гол сэдэв болгон Украинд болсон дайны асуудлыг авч үзэж буй. Орбан Москвад тавигдах шинэ ЕС-ийн хориг, мөн Украины нефтийн зөрчилтэй холбоотой том зээлд хориг тавьсан.
Орбан Украиныг хар пиар хийж байна гэж буруутгаж, нефтийн урсгал сэргээгдэх хүртэл бүх арга хэмжээг авч ажиллахаа мэдэгдээд “Бид дизель түлш экспортлохоо зогсоосон, цахилгааны экспорт үргэлжилж байгаа, мөн Украин руу хийгдэх чухал тээвэрлэлтийг Унгарын зөвшөөрөл гарах хүртэл зогсооно” гэв.
Украины хадгаламжийн банкны төлөөлөгч ажилтнууд нь “Острижийн Raiffeisen Bank, Австритай байгуулсан олон улсын гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байсан” гэжээ.
“Дайны эхлэлээс хойш гадаад валют болон банкны үнэт металлыг зөвхөн газраар тээвэрлэж байна. Оschadbank-ын мөнгө цуглуулах машинууд ижил үйл ажиллагааг долоо хоног бүр хийдэг” гэдгийг мөн нэмжээ.
Raiffeisen Bank International энэхүү асуудлын талаар банкны нууцлалын дүрмийн улмаас мэдэгдэл өгөхөөс татгалзсан байна. Raiffeisen Bank International (ихэвчлэн Raiffeisen International гэж товчилдог) нь Австри улсад төвтэй олон улсын банкны групп юм.