
Химийн шалгалтад улсын хэмжээнд нийт 6928 шалгуулагч оролцсон. Үүнээс нийт 10 шалгуулагч 800 оноо авчээ.
Тус шалгуулагчаас хамгийн өндөр гүйцэтгэлтэй буюу:
Харин газар зүйн шалгалтад 1247 шалгуулагч оролцсон. Үүнээс нийт 2 шалгуулагч 800 оноо авсан байна.
Нийгэм судлалын шалгалтад 30080 шалгуулагч оролцсон. Үүнээс нийт 47 шалгуулагч 800 оноо авсан байна.
Түүхийн хичээлээр улсын хэмжээнд 1320 суралцагч элсэлтийн шалгалт өгч 2 шалгуулагч 800 оноо авсан байна.
Харин англи хэлний хичээлээр 33201 суралцагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Улсын хэмжээнд нийт ирц 95.2 хувьтай гарчээ. Нийт 36 шалгуулагч 800 оноо авсан байна. 800 оноо авсан сурагчдаас 100-100 буюу бүтэн оноогоо авсан 3 шалгуулагч байна.