
“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ өнөөдрөөс эхэлнэ.
Энэ сарын 27-ныг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах тус арга хэмжээний хүрээнд Монгол орны 21 аймгийн брэнд бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломжтой өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах юм. Мөн Монгол Улсын тэргүүлэгч, манлай үйлдвэрүүд шинэ, шилдэг бүтээгдэхүүнээ танилцуулж, хэрэглэгчдийн хүртээл болгох аж.