Балба улсын Z үеийнхэн Facebook, YouTube зэрэг 26 платформд тавьсан хоригоо цуцлахыг шаардаж, Засгийн газрынхаа эсрэг жагсаал хийж эхэлсэн. Жагсаал гурав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд сүүлдээ мөргөлдөөн болон хувирсан юм.
Эмх замбараагүй байдал үүссэн тус улсад манай улсын зургаан иргэн байгаа аж. Энэ талаар ГХЯ-наас "Одоогоор Балба Улсад Монгол Улсын дөрвөн том хүн, шашны чиглэлээр суралцаж байгаа 11, 13 настай хоёр хүүхэд байна. Дели дэх ЭСЯ тухайн иргэдтэй холбоотой ажиллаж, үйл явдлыг анхааралтай ажиглаж байна. Бүгд зочид буудалдаа аюулгүй байна, хоол хүнсний хангамж тасраагүй Балба дахь өргөмжит консул болон Дели дэх ЭСЯ-наас тогтмол холбоотой ажиллаж байна. Хүүхдүүдийн тухайд аюулгүй нөхцөл байдалд байгаа бөгөөд хариуцсан багштай нь тогтмол холбоотой ажиллаж байгаа" гэв.