
Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас олгогдсон гадаад зээлтэй холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг холбогдох байгууллагаас явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж буй.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 12, мөрдөн байцаалтын хоёр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэг бүртгэлтийн нэг хэргийг хааж, нэг хэргийг нэгтгэж, мөрдөн байцаалтын хоёр хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоо Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн нэг, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст есөн хэрэг ажиллагаанд шалгагдаж байна.
Тус сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойшхи хугацаанд 11,2 тэрбум төгрөгийн гадаад зээлийг эргэн төлүүлжээ.