
УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Хурлаар дараах дөрвөн асуудал хэлэлцжээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Энэ сарын 26-нд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг зургаан жилээр нэг удаа томилдог байсныг зургаан жилээр томилж болох асуудлаар Цэцийн Их суудлын хуралдаан болох гэж байна. Үүнийг улс төрийн захилгын үйл явдал гэж АН-ын бүлэг үзэж байна. Өнгөрсөн жилээс хойш хийсэн томилгоонуудыг харахад бүгдийг нь улираан томилсон. Улсын ерөнхий прокурор, АТГ-ын даргыг улираан томилсон. Одоо дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улираан томилох үйл явц өрнөж байна. Хуульд байхгүй заалтыг тайлбарлаж, давуу байдал олгож байна гэж үзэж байна. Тэр тусмаа Цэц өөрөө улс төрийн захиалгын байгууллага болж хувирсан байж болзошгүй олон олон шийдвэр гарсан. Тэр тусмаа Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа дууссан, нэг гишүүн нь чөлөөлөгдсөн байна. Хугацаа нь дууссан Цэцийн даргыг чөлөөлөх, хоёр гишүүний асуудлыг УИХ-д яаралтай оруулж ирэх шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогтод хүргүүлнэ. Хуулийн хүрээнд маргаангүй Цэцийн даргатай болох хүртэл Цэц дээр гаргаж байгаа шийдвэрүүдийг зогсоох шаардлагатай.
Мөн хугацаат цэргийн алба хаагчид амь насаараа хохирох нь Монгол Улсад жирийн үйл явдал мэт болсон. Сүүлийн 10 жилийн хугацаанд 144 цэргийн алба хаагч эрүүл мэндээрээ ноцтой хохирч, 46 алба хаагч амь эрсэдсэн байна. Гэтэл энэ хугацаанд нэг ч Батлан хамгаалахын сайд хариуцлага хүлээж байгаагүй. Тиймээс Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулж, улс төрийн хариуцлага хүлээлгэх ёстой. Тиймээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ" гэлээ.