Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, Өндөр гэгээн даншиг наадмын хүчит 512 бөхийн барилдаан долоодугаар сарын 26, 27-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болно.
Одоогоор барилдах бөхчүүд бүртгэлээ хийлгэж байна. Тэгвэл МҮБХ-ноос тус наадамд барилдахаар энэ жилийн үндэсний их баяр наадмын түрүү бөх улсын арслан Э.Батмагнай бүртгүүлсэн талаар мэдээллээ.
Өндөр гэгээн даншиг наадмын түрүү бөх Ланд круйзер 300 автомашин гардана.