
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт болон сонгомол бөхийн 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Казахстаны Астана хотод зохион байгуулж байна.
Өнөөдөр Монгол Улсын сонгомол бөхийн шигшээ багийн тамирчин Ц.Батбаяр 87 кг-ын жинд өрсөлдөнө. Түүний эхний учраа Олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой мөнгөн медальт Ираны бөх Алиреза Азизхун Мохаммадипиани юм.
Манай бөхчүүдээс 55 кг-ын жинд ОУХМ М.Даваабанди тавдугаар байр эзэлж, түүхэн амжилт үзүүллээ. Тэрээр хүрэл медалийн төлөөх барилдаанд 2025 оны дэлхийн аварга, Гүржийн бөх Вахтанг Лолуад ялагдсан юм.
Маргааш чөлөөт бөхийн тэмцээн эмэгтэй 50, 57, 65, 76 кг-ын жингийн барилдаанаар эхэлнэ. Энэ удаагийн “Астана-2026” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг “Боловсрол” телевизээр албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэнэ.
