
Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний таван сарын байдлаар нийт 3,599,468 зөрчил бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 57.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс 838,576 зөрчил нь өнгөрсөн тавдугаар сард шинээр бүртгэгдсэн байна.
Тавдугаар сард бүртгэгдсэн зөрчлийн 89.9 хувь нь нийслэлд, 10,1 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Үүнээс 99.5 хувийг Цагдаагийн байгууллага, 0,4 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.
Бүртгэгдсэн нийт зөрчлийн 97.6 хувийг газар дээр нь, 1.0 хувийг хялбаршуулсан журмаар, 0.08 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан бол 0.3 хувьд нь шүүхээс шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
2026 оны тавдугаар сард зөрчил гаргасан 798,942 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 0.4 хувиар, 36,659 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 3.8 хувиар тус тус өсжээ. Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан зөрчлийн холбогдогчийн 76.4 хувь нь эрэгтэй, 23.6 хувь нь эмэгтэй, 30.4 хувь нь 36-45 насны хүмүүс байна.