
Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газарын хамтарсан мөрдөн шалгах хэлтсээс ажлын хэсгийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар Х.Баянтүмэн" Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар нь Туулын хурдны зам төслийн урьдчилгаа төлбөр болох 500 тэрбум төгрөг олгохдоо худалдан авалтын заалтыг зөрчиж, санхүүжилтийн эрхийг орлогч Т.Даваадалайд шилжүүлж, урьдчилгааг шилжүүлсэн. Улмаар есдүгээр сарын 25-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хуульд заасны дагуу яллагдагчаар татагдсан этгээдэд биечлэн танилцуулах ёстой ч ирээгүй, гадагшаа явсан бүртгэлтэй байна. Тиймээс олон улсын цагдаагийн байгууллагад хаяг байршлыг тогтоохоор интерполоор эрэн сурвалжилж байгаа. Мөн Туулын хурдны зам дээр Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна. 339 тэрбум төгрөгийн шилжилт, хөдөлгөөнийг царцаасан. Дээр дурдсан 500 тэрбум төгрөгийн 300 сая гаруй төгрөгийг царцаасан. Туул голын дунд насны бургасан ойг шилжүүлэх ёстой байтал хавтгайруулан огтлолт хийж, 352 сая төгрөгийн хохирол учруулсан. Мөн Шинэ тойрог авто замын төслийн ТЭЗҮ нэртэй 16.9 тэрбумын тендер зарлаж, Нийслэлийн орлогч асан Т.Даваадалай өөрийн хамааралтай этгээдүүдийг шалгаруулсныг шалгаж байна" гэлээ.