
Улаанбаатар хотод өнөөдөр өдөр шамарга болоод өнгөрсөн. Уг үзэгдэл өнөөдөртөө дахиад ажиглагдахыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Улаанбаатар хот орчмоор өнгөрсөн шөнө /2026.09.28-29/ 0.3-1.0 мм нойтон цас орж 2-7 см цасан бүрхүүл тогтсон байна. Улмаар агаарын температур 3-11 градусаар хүйтэрч, өдөртөө +4...+5 градус дулаан, шөнөдөө -2...-7 градус хүйтэн байжээ.
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэрч хононо.