Олон улсын Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B2-оос B1 болгон ахиулж, урт хугацааны төлвийг “тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа.
Зээлжих зэрэглэл ахих болсон үндэслэлд эдийн засгийн тогтвортой өсөлт, өрийн удирдлагын сайжралт, төсвийн сахилга бат бэхжсэн байдал, экспортын бүтэц төрөлжиж эхэлсэн үр дүнг онцлон дурджээ.
Энэ нь Монгол Улсын хувьд 2014 оноос хойш авсан хамгийн өндөр зээлжих үнэлгээ бөгөөд улсын эдийн засгийн бодлогын залгамж чанар, гадаад итгэлцэл, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүчин зүйл боллоо.
Зээлжих зэрэглэл өссөнөөр Монгол Улсын гадаад зах зээл дээрх хөрөнгө татах өртөг буурах, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх, санхүүгийн тогтвортой байдал бэхжих боломж нээгдэж байна.