
УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох саналаа танилцууллаа. Харин одоо УИХ-ын гишүүд Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Б.Энхбаяраас асуулт асууж байна.
Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилж байгаагаа УИХ-д танилцуулдаг хуулийн зорхицуулалттай. УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авна. Харин томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахгүй.
Өнөөдөр чуулганы хуралдаан эхлэхэд хурал даргалагч УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж энэ аасуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах санал гаргаж олонх нь дэмжсэн юм.