
Төв аймгийн цагдаагийн алба хаагчид эргүүл, хяналт шалгалт хийх үеэрээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй залуусыг илрүүлжээ.
Тодруулбал, залуус Кибантин эм болон каннабисын төрлийн ургамлыг хууль бусаар олж авч, автомашиндаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж.
Цагдаагийн алба хаагчид хэрэгт холбоотой байж болзошгүй эм, тариур, мөнгөн дэвсгэрт, дуслын систем зэрэг эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой сэжигтэй үйлдэл, нөхцөл байдал ажиглагдвал яаралтай мэдээлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг иргэдэд анхаарууллаа.