
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ. Тэрээр "2019 онд би Зам, тээврийн сайдын ажлаа хүлээлгэж өгөөд АТГ-т гэр бүлээрээ шалгагдсан. Тэр үед төрийн ажлаас холдсон гэсэн үг. Намайг авлигын мөнгө зөөсөн гээд байгаа. Байхгүй мөнгийг зөөнө гэж байхгүй. Энэ бол гүтгэлэг.
Сая намын даргатай уулзаж ярилцсан. Намынхаа 2019, 2020 оны санхүүгийн байдалд хөндлөнгийн аудит оруулах нь зүйтэй гэж үзсэн. Үнэн мөн нь тогтоогдохоор зүүдээ ярих гээд хулгайгаа ярьсан хүмүүс тодорхой болно гэдэгт итгэлтэй байна.
Ерөнхийлөгч шударга ёс тогтоохын тулд, ард түмний эргэлзээг тайлахын тулд, төрийн нэр хүндийг сэргээхийн тулд том алхам хийлээ. Шударга ёс, үнэн зөвийг тогтоохын төлөө нийт ард түмнээрээ тэмцэх ёстой" гэв.