
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас есдүгээр сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцууллаа.
Хуваарийн дагуу нийгмийн халамжийн тэтгэвэр есдүгээр сарын 15, 24-нд, асаргааны тэтгэмжийг 15, 24-нд олгоно. Харин амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж энэ сарын 15, 24-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг есдүгээр сарын 17-нд олгохоор байна.
