.jpg)
2025 оны арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.677 болсон талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээ. Тэднээс 13,648 нь эдгэрсэн бол 11 иргэн нас барсан байна.
Эмнэлэгт 18 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас ХӨСҮТ-д хоёр хүн, хөдөө орон нутагт 16 хүн хэвтэн эмчлүүлж байна. Харин гэрээр долоон хүн эмчлүүлж байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд аж. Мөн 0-4 насны 3183, 5-9 насны 1770 хүүхэд, 15-19 насны 1733 хүүхэд улаанбурхан халдвараар өвджээ.