
Дорнод аймгийн Баян-Уул сумын Шалз гэх газарт 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр дөрвөн хүрэн баавгай /1 эвш, 3 бамбарууш/ орж ирсэн.
Суурьшлын бүсэд нэвтэрсэн байвгайнуудыг Дорнод аймгийн Баян-Уул сумын хоёрдугаар багийн нутаг, Өвөр шар хөв гэх газраас Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын “Б” хэсгийн Эрээний нуруунд хүргэжээ.
Хамгаалалтын захиргааны албан хаагчид болон нутгийн иргэд баaвгайг нийт 57 км зайд 18 цагийн турш туужээ. Ингэхдээ мэргэжлийн байгууллагын зөвлөмж, зааварчилгааг баримтлан замын явцад дөрвөн удаа 1-2 цаг орчим амрааж амьдрах орчинд нь аюулгүй хүргэсэн гэдгийг Онон-Балжийн байгалийн цогцолборт газраас мэдээллээ.
Иргэд тус газрын орчимд зорчихдоо сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг анхаарууллаа.