Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 818, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадамд тав даван барилдаж, Монгол Улсын начин цол хүртсэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат Шаравдоржийн Отгонтөгсийг өнөөдөр /2025.07.23/ аймгийн удирдлагууд хүлээн авч, баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.
Ш.Отгонтөгс Хан Хэнтий нутгаас төрсөн 13 дахь улсын начин цолтон бөгөөд нутгийн ард түмний бахархал, залуу үеийнхэнд үлгэр дууриал болсон түүхэн амжилт хэмээн нутгийн зон олон бахархаж байна.
Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь болон ИТХ-ын дарга Б.Цогт-Орших болон бусад удирдлагууд түүний цаашдын барилдаанд улам өндөр амжилт гаргахыг ерөөж, хүндэтгэл үзүүллээ.
Начин цолны мялаалга наадмыг ирэх наймдугаар сарын 16-ны өдөр Жаргалтхаан суманд зохион байгуулахаар тогтлоо.