
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон ШУА-ийн Биологийн хүрээлэн хамтран хэрэгжүүлж байгаа тав дахь төсөл болох Хан-Уул дүүргийн 23-р хороонд орших дүүргийн нэгдсэн эмнэлэг орчмын хөрсний эрүүл ахуйн бохирдлыг шинжилжээ.
Тодруулбал, судалгааны хүрээнд нийт зургаан цэгээс хөрсний дээж авч шинжлэхэд гурван цэгээс гэдэсний савханцар (E. coli titre), зургаан цэгээс гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч (Salmonella/Shigella) нян илэрсэн байна. Энэ нь хүн амын дунд халдварт өвчин гарах эрсдэл байгааг харуулж байна хэмээн мэдээллээ.