
Улаанбаатар хотын зам засварын ажлын хүрээнд зарим хэсэгт замыг хэсэгчлэн хааж байна. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны буудлаас 67 дугаар сургууль хүртэлх хэсгийг хэсэгчлэн хааж/баруун/, шинэчлэлийн ажлыг эхлүүллээ. Засвар шинэчлэлийн ажлын хүрээнд суурийн эвдрэлийг засварлаж, асфальтбетоноор хучна. Энэ ажлыг маргааш өглөөний 06:00 цагт дуусгах учир иргэд бусад хэсгээр зорчин хөдөлгөөнд оролцоно уу.
Зам хаах: 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 06:00 цаг
Зам нээх: 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 06:00 цаг
