
Судлаачдын үзэж байгаагаар насанд хүрсний дараах тархины эрүүл мэнд нь хүний амьдралын туршид оюун ухааныг хөгжүүлдэг орчны нөлөө хэр байснаас хамаардаг буюу тухайн байдлаа даган өөрчлөгддөг байна.
АНУ-ын судлаачдын судалгаагаар унших, бичих, нэгээс хоёр хэл сурах зэрэг оюун ухааныг хөгжүүлдэг үйл ажиллагаа нь зөнөх эрсдлийг ойролцоогоор 40%-иар бууруулдаг болох нь тогтоогджээ. Энэхүү судалгаа нь олон сая хүн энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх эсвэл хугацааг нь хойшлуулах боломжтойг харуулж байна.
Зөнөх өвчин нь дэлхийн хамгийн том эрүүл мэндийн аюулын нэг. Энэ өвчинтэйгээ тэмцэж амьдарч буй хүмүүсийн тоо 2050 он гэхэд гурван дахин өсөж, 150 саяас давна гэж таамаглаж байна. Судлаачдын хэлж байгаагаар зөнөх нь ирээдүйн эрүүл мэнд, нийгмийн халамжийн системд том, хурдан өсч буй аюулыг бий болгож байна.
Судлаачид амьдралын турш оюун ухааныг хөгжүүлдэг үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон хүмүүс, тухайлбал унших, бичих, шинэ хэл сурах нь алцхеймер буюу зөнөх өвчний хамгийн түгээмэл хэлбэрийн эрсдлийг бууруулж, тархины үйл ажиллагааны бууралтыг удаашруулдаг болохыг илрүүлжээ.
Чикаго хотын Rush University Medical Center-ийн судлаач Андреа Заммит хэлэхдээ “Энэ нээлт нь насанд хүрсний дараах тархины эрүүл мэнд нь амьдралын турш оюун ухааныг хөгжүүлдэг орчинд хэр их байсныг буюу “өртснийг” даган өөрчлөгддөгийг харуулж байна” гэв.
Тэрээр “Бидний олж мэдсэн зүйл нь амьдралынхаа турш олон төрлийн оюунлаг үйл ажиллагаанд тогтмол оролцох нь тархины үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж болохыг харуулж байна. Номын сан, эртний боловсролын хөтөлбөр зэрэг хүмүүжлийн орчны хүртээмжийг нэмэгдүүлэх олон нийтийн хөрөнгө оруулалт нь зөнөх өвчний тохиолдлыг бууруулахад тусалж болох юм” гэдгийг онцлон дурджээ.
Судлаачид дунджаар 80 настай, судалгааны эхэнд зөнөх өвчингүй байсан 1939 хүнийг 8 жилийн турш дагаж судалжээ. Судалгаанд оролцогчид оюунлаг үйл ажиллагаа, суралцах боломжийн талаарх асуулгад гурван үе шатанд хариулжээ.
Судалгааны явцад нийт 551 хүн алцхеймер өвчнөөр, 719 хүн Mild Cognitive Impairment (MCI) буюу хөнгөн зэргийн оюун санааны бууралттай болсон байна. Судалгааны үр дүнг Neurology сэтгүүлд нийтэлжээ.
Судлаачид оюунлаг орчны хамгийн өндөр түвшинд оролцсон 10%-ийг хамгийн доогуур 10%-тэй харьцуулсан байна. Үндсэн үр дүн нь:
Мөн нас барсан хүмүүсийн тархины шинжилгээгээр оюунлаг орчны түвшин өндөр байх нь ой тогтоолт, сэтгэн бодох чадварыг хадгалах, оюуны бууралтад удаан хугацаанд тэсвэртэй болохыг нотолсон байна.
Мөн энэ судалгаа амьдралын турш суралцах нь зөнөх эрсдэлийг бууруулдагийг баталсан биш, зөвхөн холбоог харуулсан гэдгийг анхаарууштай.
Alzheimer’s Research UK-ийн бодлогын ахлах менежер Исольде Радфорд хэлэхдээ “Энэ шинэ судалгаа амьдралынхаа турш тархиа идэвхтэй байлгаснаар алцхеймер өвчний эрсдлийг ойролцоогоор 40%-иар бууруулах боломжтойг харуулж байна. Энэ нь хүмүүс зөнөх өвчнөөс урьдчилан сэргийлэх алхамуудыг хийх боломжтой гэдгийг баталж байна” гэжээ.