
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас дулааны шугам сүлжээний урсгал болон их засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд 2026 оны долоодугаар сарын 20-ноос наймдугаар сарын 8-ныг хүртэл төвийн зарим байршлын халуун усыг хязгаарлана.
Тодруулбал:
1бвгд магистраль: Хурд, Эрэл, Жигүүр грандын орон сууц орчим, Баянгол зочид буудал, Улсын драмын эрдмийн театр, Төв шуудан, Хангарьд ордон, Засгийн газрын ордон, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, УДДТ-37, 42-оос хангагддаг хэрэглэгчид
2бв магистраль: Улсын I төв эмнэлэг, МУБИС, Нийслэлийн Өргөө амаржих газар, СЭЗДС, Сайд нарын II эмнэлэг, УСУГ орчим, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Английн ЭСЯ орчмын хэрэглэгчид
3аб магистраль: Төрийн тусгай хамгаалалтын газар, Оросын элчин сайдын яам, Улсын их дэлгүүр, 40, 50 мянгат орчмын хэрэглэгчид
5бв магистраль: Цагдаагийн авто бааз, ЗЦГ, Стар эстэйтс, Континентал зочид буудал, Шинэ үе сургууль орчмын хэрэглэгчид
11ж магистраль: Залуучуудын соёлын төв, Төв усан бассейн орчим, БНХАУ-ын ЭСЯ, ШУТИС орчмын хэрэглэгчдийн халуун усыг 20 хоног хязгаарлах аж.