Долоо хоног бүрийн лхагва гаригт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг. УИХ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхээс татгалзсанаар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Гэхдээ дараагийн Засгийн газар байгуулагдтал Л.Оюун-Эрдэнийн танхим үүрэг гүйцэтгэгч Засгийн газар нэрээр ажилласаар байх юм. Тиймээс Засгийн газар ээлжит хуралдаанаа эхлүүллээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл,
Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай хуулийн төсөл,
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,
“ТЭЦ-3” дулааны цахилгаан станцад гарсан ослын шалтгаан, үр дагаварын талаар,
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл зэрэг 28 асуудал хэлэлцэнэ.