"FIBA Asia Cup 2029" тэмцээний урьдчилсан шатны 2-р шатны тоглолтууд ирэх долоо хоногт Монгол улсад болох билээ. Манай сагсан бөмбөгийн шигшээ баг эдгээр өдрүүдэд өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй бэлтгэлээ хийж байна. Энэ шатанд өрсөлдөх манай баг арваннэгдүгээр сарын 26, 27, 29-ний өдрүүдэд тоглоно.
Харин NBA-д гэрээ хийсэн анхны Монгол тоглогч болох Ш.Энхийн-Од маргааш эх орондоо хийхээр болжээ. Түүний хувьд энэ жилээс шинэ багийн бүрэлдэхүүнд багтсан билээ.
"FIBA Asia Cup 2029" тэмцээний урьдчилсан шатны 2-р шатны тоглолтууд энэ сарын 26-ны өдөр Монгол болон Индонезийн багийн тоглолтоор эхэлнэ. Манай залуус өөрийн талбайдаа гурван тоглолт хийх бөгөөд энэ сарын 27-д Хонконгтой, 29-нд Малайзын багтай тус тус тоглоно.