
Япон улсын Нагоя хотод болж буй Азийн пара наадмын байт харвааны медалийн төлөө өрсөлдөх багууд тодорсоор байна. Монгол Улсын пара байт харвааны эмэгтэй баг рекурв буюу 70 метрийн харваанд хагас шигшээд үлдлээ. Манай харваачид шөвгийн наймд Индонезийн багийг 6:2-оор ялж, БНХАУ-ын багт 6:2-оор дийлдсэн. Ингэснээр Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Ираны багтай хүрэл медалийн төлөө харвахаар боллоо. Энэ харваа ирэх баасан гарагт болно.
Мөн Д.Сэлэнгээ хувийн харваанд мөнгөн медалийн болзол хангасан бөгөөд энэ сарын 24-ний өдөр алтан медалийн төлөө БНХАУ-ын харваач Гао Зы Ханьтай харвана.
Азийн пара наадмыг Монгол Улсын баг гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар 45 орноос 12-р байрт жагсаж байна. Монголын багаас пара таеквондогийн багаас “Парис 2024” Паралимпын наадмын аварга, Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, “Парис 2024” Паралимпын наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ болон “Парис 2024” Паралимпын наадмын шагналт тавдугаар байрын эзэн, жүдоч Л.Туруунаа нар алтан медаль хүртсэн юм.