
Олон улсын жүдо бөхийн холбооноос насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Азарбайжаны Баку хотод зохион байгуулж байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 66 кг, эмэгтэй 52 кг-ын жингийн медальтнууд тодорно.
52 кг-ын жинд Б.Уранзаяа Канадын Бэатоныг ялж, шөвгийн 16-д үлдлээ. Харин АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдаж буй Б.Хорлоодой Унгарын бөх Река Путтад ялагдан тэмцээнээ дуусгалаа. Хэрвээ Б.Хорлоодой өрсөлдөгчөө ялсан бол Б.Уранзаяатай дараагийн тойрогт барилдах байсан юм.
Б.Уранзаяа Река Путтаг ялснаар шөвгийн наймд үлдлээ. Түүний дараагийн өрсөлдөгч В хэсгийг тэргүүлэн барилдаж буй Испанийн жүдоч Торо Солер юм.
Манай бусад бөхчүүдээс 52 кг-ын жинд М.Нандин-Эрдэнэ, эрэгтэйчүүдийн 66 кг-д Ө.Бямбасүрэн нар шөвгийн 16-д ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Харин 66 кг-д барилдаж буй Ё.Басхүү шөвгийн наймд үлдээд байна. Түүний дараагийн өрсөлдөгч нь мөн Испанийн жүдоч Гарсиа Торне юм.