Мэргэжлийн боксын ертөнцөд 15 тулалдахдаа нэг ч ялагдаагүй яваа гавьяат тамирчин Э.Цэндбаатар АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотод ирэх бямба гарагт буюу энэ сарын 14-нд ээлжит тулаанаа хийнэ. Мэргэжлийн боксын WBC холбооны super featherweight буюу 130 паунд (58.976 кг)-ын жинд өрсөлдөх түүний өрсөлдөгч нь Тажикстаны тулаанч Мухаммад Якубов юм. Хоёр боксчин өнгөрөгч дөрөвдүгээр сард тулалдахаар товлоод байсан ч түр хойшилсон юм.
Якубов 24 тулаан хийхдээ 23 ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй байна.
