
БНХАУ-ын Хонконгт болж буй 20 хүртэлх насны хөнгөн атлетикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг амжилттай оролцож байна. Өнөөдөр болсон хөвгүүдийн 5000 метрийн төрөлд А.Цагаадай хүрэл медаль хүртлээ. Энэ зайд Японы тамирчин Куримура Азийн аварга болсон бол Узбекистаны Тимур Насимов мөнгөн медалийн эзэн болжээ.
22 дахь удаагийн тивийн тэмцээнд Монгол Улсаас холын зайн төрлөөс гадна ойрын зайн саадтай төрөлд нийт таван тамирчин оролцож байна. Манай тамирчид “Алдар” спортын хорооны хөнгөн атлетикийн дасгалжуулагч, дэд хурандаа Х.Уянга, МУБИС-ийн БТС-ийн Спортын мэргэжлийн онол, арга зүйн тэнхимийн эрхлэгч Б.Нармандахын нарын удирдлага дор оролцож эхний төрлөөс хүрэл медаль хүртлээ.
Тэмцээн маргааш өндөрлөнө.
