Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдын очиход иргэн Г...-ийн 5 ханатай гэрийн доороос булаг ундарч гэр болон хашаа усанд автсан байжээ. Иймд тухайн иргэний гэрийг буулган аюулгүй газарт зөөвөрлөн барьж, ундарсан усыг мото помпоор ашиглан соруулж, шуудуу татаж урсгажээ. Улмаар "Howo" загварын автомашинаар 3 удаа шороо буулган далан босгож аюулгүй болгосон байна.