
Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан ирэх амралтын өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болно. Маргааш Баянхонгор аймгийн Шинэжинст сумын түүхт 70 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаантай. Мөн ням гарагт Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, сар шинийн сорилго Улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно. Барилдааны бүртгэлийг Бөхийн холбооноос аваад эхэлсэн байна.
Сар шинийн барилдаан ирэх долоо хоногт өсвөр, ахмад бөхчүүдийн барилдаанаар үргэлжилнэ.