
БНХАУ-ын Саньяа хотод Азийн элсний VI наадам өнөөдөр элсний гандболын төрлөөр эхэлнэ. Азийн олимпын зөвлөлийн ивээл дор болж буй тус наадамд 45 орны баг тамирчид 14 спортын 62 төрөл зайд шилдгүүдээ тодруулна.
Монголын гандболын эрэгтэй баг өнөөдөр Оман, Тайландын багуудтай тоглоно. Манай эрчүүд хэсэгтээ нийт 7 тоглолт хийх бөгөөд дөрөвдүгээр сарын 27-д сүүлийн тоглолтууд болж хагас шигшээд өрсөлдөх багууд тодорно.
Монголын гандболын эмэгтэй багийн тоглолт дөрөвдүгээр сарын 23-д эхлэхээр болжээ.