
Мотоцикл, мопед, түүний төрөлд хамаарах скүүтер болон тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглолоо. Хязгаарлалт 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2027 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм.
Өвлийн улиралд цас, мөстөлт, халтиргаа гулгаа үүсэж, замын хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл нэмэгддэг. Ялангуяа хоёр дугуйт тээврийн хэрэгслийн тогтвортой байдал алдагдах, тоормослох зай уртсах, зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байдаг. Иймээс мотоцикл, мопед, скүүтерийн жолооч нарыг тогтоосон хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.