
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Гэвч УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцүүлгээс завсарлага аваад байна. Чуулганы хуралдаанаас завсарлага авахаас өмнө дараах хэлэлцүүлэг өрнөлөө.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: -Жендерийн тухай хуульд Засгийн газрын гишүүдийн 15 нь эмэгтэйчүүд байх заалт бий. Энэ хуулийг хэрэгжүүлж ажиллана гэдэгт итгэж байна. Өөрөө сайд болох гээд байгаа юм биш. Хууль тогтоогчид өөрсдөө хуулиа мөрддөг байх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал: -Хурдтай шуурхай ажиллана. Энэ байдалд дасан зохицож ажиллаж чадах хүмүүсийг танхимдаа урина. Хүйс чухал гэж бодохгүй байна. Сайн менежир байх ёстой. Миний хурдыг гүйцэх ёстой. Суралцах хугацаа байхгүй. Сайд бол суралцдаг, хүн бэлтгэдэг албан тушаал биш. УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж байсан, ачаа үүрч чаддаг, цог золбоотой хэдэн хүнийг танхимдаа уримаар байна.